ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#13/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох шинжилгээ

S&P 500 индексийн хувьцаануудад 2023 оны 3-р сарын байдлаар нийт 10,966 шинжээчдийн үнэлгээний таамаг ирсэн байна. Нийт шинжээчдийн 53.5% нь S&P 500-д хөрөнгө оруулах, 40.3% нь хөрөнгө оруулалтаа хадгалах, 6.2% нь зарах саналыг дэвшүүлжээ. 

Дараах зурагт нийт шинжээчдээс хөрөнгө оруулалт хийх хамгийн өндөр санал авсан топ 10 компани болон зарах санал хамгийн өндөр авсан топ 10 компанийг тус тус үзүүллээ.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,723.77 нэгжид хүрч, 1.92%-ийн бууралттай хаагдлаа. 


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг төрлөөр нь ангилбал үнэ цэнтэй (value) ангиллын хувьцаанууд өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүү өндөр өгөөжтэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй байхад эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөж, эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш өссөн нь гол нөлөөг үзүүллээ. WTI газрын тосны үнэ 7 хоногт 9% гаруйгаар өссөн юм. Өнгөрөгч 7 хоногт 2023 оны 1-р улирал хаагдсан ба 1-р улиралд S&P 500 индекс 7.0%, технологийн NASDAQ Composite индекс 16.8%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн 3-р сарын инфляцын түвшин 8.5%-иас 6.9%-д хүрч буурлаа. Шинжээчид инфляцын түвшнийг 7.1%-д хүрч буурна гэх таамаглалтай байсан юм. Инфляцын түвшин шинжээчдийн таамгийг давж буурахад эрчим хүчний зардал буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч суурь инфляц буюу эрчим хүч болон хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 5.6%-иас 5.7%-д хүрч өссөн үзүүлэлттэй байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын төв банкны ерөнхийлөгчөөр шинээр томилогдож байгаа Kazuo Ueda 4-р сарын 9-д болох хурлаар Мөнгөний бодлогод тохируулга хийж магадгүй байна. Учир нь тус улсын инфляцын түвшин зорилтот түвшнээс өндөр байгаа юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Олон улсын валютын сан (IMF) БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийг 5.2% гэж таамаглаж байгаа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.0%-иас доош хэмээн тооцоолоод байна. ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3-ийг эзлэхийг төлөвтэй байгааг өнгөрөгч 7 хоногт онцоллоо. 

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023.03.27-03.31-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,676 ширхэг үнэт цаасыг 167,369,200 төгрөгөөр арилжааллаа.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: 2023.03.27-03.31-ны өдрийн хооронд биржийн бус зах зээлд нийт 61,135 ширхэг үнэт цаас 8,119,142,191 төгрөгөөр, 20 ширхэг үнэт цаас 2,031 ам доллараар арилжаалагдсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.48%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

Судалгаагаар сүүдрийн эдийн засгийн хэмжээ сүүлийн 13-20 жилийн дунджаар 32 хувьтай гарлаа

 2023.03.30 

Монгол Улсын 2000-2020 оны хооронд сүүдрийн эдийн засгийн хэмжээг сүүлийн 13-20 жилийн дунджаар бэлэн мөнгөний аргачлалаар тооцоход 32 хувьтай гарсан байна. Хөгжиж буй орны сүүдрийн эдийн засгийн ерөнхий дундаж хэмжээ нь 30-40 хувийн хооронд байгаа юм.

Дэлгэрэнгүй

ЭЗХЯ: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 5 хувь хүрвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7 хувь байна

 2023.03.29 

Хэрэв БНХАУ-ын эдийн засаг таван хувь хүрвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт долоон хувь болно гэж тооцоолж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлээд байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

 2023.04.03

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 2,879 хөрөнгө оруулагчаас 216,380,683 ширхэг буюу 11,468,176,199 төгрөгийн үнийн дүн бүхий 2,952 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 84.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ. 

Дэлгэрэнгүй

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

 2023.03.27

Өнөөдөр зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжигдсан бөгөөд 3 компани оролцож, дуудах үнэ 175.20 ам.доллараас 8.28 хувь өсч, 189.70 ам.долларт хүрлээ.

Дэлгэрэнгүй